ТЭНЭМЭЛ ГЭГДЭХ ХҮҮХДҮҮД ХААШАА АЛГА БОЛООД БАЙНА?

Mongoljingoo, Mongolian student
(Translated by Odnoo / Proofread by Portnoy)

1990 он гарсаар Ардчилал гэх улс төрийн шинэчлэлийн ачаар бид гадаадад дуртай сургуульдаа сурч олон улсын харилцаа хамтын ажиллагаа сайжирч хүмүүсийн амьжиргааны түвжин нэмэгдсэн. Гэхдээ мэдээж юм бүхнэд сайн муу тал гэж байдгаас хойно Ардчилалын ачаар бидний траншейны гэж нэрлэж заншан хүүхдүүдийн тоо нэмэгдсэн. Нэг хэсэг Их дэлгүүр, Нэг дүгээр хорооллын Саппоро, Хархорин зэрэг газруудаар нэлээд түгээмэл байдаг өнөөх гудамжны гэх тодотголтой жаалууд одоо эрс цөөрч буйг та бүхэн надаар хэлүүлтгүй харж мэдэрч байгаа байх.

Нэг хэсэг ад үзээд муу бүхнийг хийдэг гээд байсан өнөөх гудамжны хүүхдүүд хайчив? Миний мэдэхийн хаа сайгүй гудамжаар хэсүүчилж зун болохоор Монгол улсыг зорих гадаадын жуулчдыг ээрэн хормой чаргууцалдаж хэдэн төгрөг сарвайхаас нааш холддоггүй байсан тэд одоо яагаад харагдахаа болив? Тэд арай ямар нэгэн гэмт хэргийн золиос болоод байгаа юм биш биз.

Албан ёсны мэдээгээр 1990 оны байдлаар 600 гаруй байсан орон гэргүй тэнэмэл хүүхдийн тоо одоо 200 болтлоо буурсан байх бөгөөд Монгол улсад нийт орон гэргүй 1200 гаруй хүмүүсийн 600 орчим нь балчир жаалууд байна. Харин байнгын гэх тодотголтой 119 хүүхэд Улаанбаатар хотод байдаг ажээ. Эдгээр хүүхдүүдийн тоо огцом буурах болсон шалтгааныг зарим нэг өөдрөг үзэлтнүүд дүгнэхэдээ, нэгдүгээрт, олон улсын хүүхдийг асрамжийн байгууллагууд нэмэгдсэн, хоёрдугаарт, хүүхдүүдийн эцэг эхчүүд илүү ухамсар суусан, гуравдугаарт, төр засгаас асрамжийн газарт хамааруулах нь эрс ихэссэн гэх зэргээр тайлбарлаж байгаа ч нөгөө талаас авч үзвэл тэд хүний наймаа гэх аймшигт гэм хэргийн хохирогч болж байгааг үгүйсгэхгүй.

2002 оноос Дэлхийн зөн олон улсын байгууллагын санхүүжилтээр орно гэргүй тэнэмэл хүүхдүүдийн хаягийг тогтоож эргэн гэр оронтой болгох төсөл хэрэгжүүлж олон ч хүүхдүүдийг гэрт нь буцаан хариулжээ. Гэвч тэдгээр хүүхдүүд хэд хонолгүй гэрээсээ дайжиж асрамжийн газраасаа оргон зугтдаг байна. Ингэх болсон шалтгааныг тодруулбал гэрийнхэн нь зодох, асрамжийн газрын атман нь дээрэлхэж дарамталдаг тул тэдгээрийн эрхшээлд амьдарснаас ингээд чөлөөтэй өлсөхдөө өлсөж даарахдаа даараад явж байх нь хамаагүй дээр гэж хэсэг хүүхдүүд хариулсан байх юм.

Траншейны хүүхдүүд хүмүүсийн хоолны үлдэгдлийг идэж заримдаа лааз, ундааны сав цуглуулж мөнгө олон шинэ хоолоор гэдсээ дүүргэдэг ч энэ нь өдрийн од шиг цөөхөн. Учир нь цуглуулж олсон мөнгөний ихэнхийг нь эдгээр хүүхдүүдийн атман гэх хүнд хураалгадаг аж.

Харин үнэн хэрэгтээ хэрэг байдал арай өөр байна. Тэдгээр хүүхдүүдийг чихэр боовхоноор хуурч шинэ хувцас өвсгөж, гоё оронтой танилцуулах нэрийдлээр теннтэй хар машинтай зарим этгээд авч явах гэж оролдсон явдал нэлээд хэд гарчээ. Тэр бүү хэл хэсэг хүүхдүүдийг "Хаан бууз" зоогийн газрын дэргэд байж байхад хэсэг гадаад хүмүүс ирж тэдэнд мөнгө өгье дагаад явчих гэж ятгасан боловч муу ч сайн ч эрт хэрсүүжсэн зарим нь үгэнд нь итгээгүй байна. Харин тэдний дунд байсан бага зэрэг тэнэгдүү гэмээр нэгэн жаал дагаж явсан дахиж тэр эргэж ирээгүй гэж ярьсан байна.

Бүр цаашлаад мөнгөний барьцаанд үлдээсэн хүүхдийнх нь дотор эрхтэнийг нь аваад хаячихсан тохиолдол саяхан гарчээ. Зөвхөн дотор гэдсийг нь авч донор хийхээс гадна сүүлийн үед цусыг нь үнэд хүргэж авах шинэ гэмт хэрэг нилээд дэлгэрч байгаа бөгөөд тодорхой өртөг тогтсон байдаг байна. Нэг удаа цусаа өгөхөд 80,000 төгрөг бөгөөд цусаа үнэд хүргэж өгсөн хүүхдүүд яах гэж ямар шалтгаанаар юунд хэрэглэж гэж буйг нь асуулгүй өгсөн мөнгөнд нь хууртаж баярлацгаадаг байна.

Эцэг эхтэй нэгнийг нь ингэж байгаа юм чинь хараа хяналтгүй хэн ч наашаа гэхгүй эдгээр балчирхан хүүхдүүдийг хэн нэг нь авч явчихад хойноос нь хөөцөлдөх сураглах хүн гарахгүй. Ийм ч учраас хүн наймаалах этгээдүүдийн хорхойг эдгээр хүүхдүүд өдөр ирэх тусам хүргэсээр байгаа байж болох юм.
НХХЯ-аас Нийслэлийн цагдаагийн газартай хамтарч Улаанбаатар хотод байнгын тэнэмэл байдаг 70 гаруй хүүхдүүдийг дулаан өвөлжүүлэх үүднээс Хүүхдийн халамжийн төв дээр байлгахаар болсон байна.

Нэгэн сэтгүүлчийн тэнэмэл хүүхэдтэй хийсэн ярилцлагаас үзэхэд М хэмээх нэртэй хүү гэрээсээ гараад нилээд хэдэн жил болж байгаа бөгөөд хамт байдаг гудамжны андуудаа алга болж буй талаар гайсанаа илэрхийлжээ. Түүний хэлж буйгаар барилга бариулах сонирхолтой нэгэн гадаадын иргэн монгол хүний хамт ирж хэдэн нйазуудаас нь асуугаад дагуулаад авч явсан гэнэ. Түүнээс хойш нилээд хугацаа өнгөрсөн ч явсан хүүхдүүд эргэж ирсэнгүй. Хүү мэдэх бүх газраасаа хайж сурагласан боловч тэднийг олоогүй бөгөөд хожим цагдаа нар барилга барихаар явсан жаалуудын цогцосыг олжээ. Харин тэдний бие доторх эрхтэнүүд нь байхгүй байсныг хүү харжээ.

Дэлхийд өнөөдөр 56 мянган хүнд бөөр, 17 мянган хүнд элэг, 1500 хүнд нойр булчирхайн донор яаралтай хэрэгтэй байгаа бөгөөд дэлхий дээр хүний эд эрхтэний наймаа газар авсан олон баримтыг дурьдаж болно. Тухайлбал, өнгөрсөн жил Азийн нэгэн оронд эмэгтэйчүүдийг хороож цогцсыг нь зардаг нарийн зохион байгуулалттай бүлэглэлийн сүлжээг олж баривчилжээ. Харин Европын орнуудад 40-50 мянган ам.доллараар ахимаг насны хүмүүсийн цусыг юүлж, залуу хүний цусаар сэлбэдэг хувийн эмнэлэг олноор байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулсаар байгаа тухай мэдээлж байна. Тус эмнэлгийн хэрэглэх гол түүхий материал нь эрдэнэт хүний халуун  цус байсааар байтал одоо болтол эмнэлэг үйл ажиллагаагаа эрхлэн явуулах нь танд хачирхалтай санагдахгүй байна гэж үү?

Зөвхөн Монгол улсад л орон гэргүй жаалууд гадуур хоног төөрүүлж байна уу гэвэл бас арай үгүй ээ. 2001 оны байдлаар дэлхийн улс орнуудад орон гэргүй хүүхдүүдийн тоо:

  • 99,900 -Австрали 1996 онд 105,304 байжээ )
  • 10% -12 наснаас доош
  • 36% 12-18 насныыхан
  • 42% -эмэгтэй

10,000  гэр оронгүй тэнэмэл хүүхдүүдийн ихэнх нь 18-19 насныхан эзэлдэг байна.  Тэнэмэл болох шалтгаан нь дэлхий нийтэд

  • Гэр бүлхийн хүчирхийлэл 22%
  • Байр орон сууцгүй болсноос 11%
  • Харилцаанаас үүдээд 11%
  • Санхүүгийн хүндрэл бэрхшээлээс болоод 10% байна.

Нэгэнт л Монгол хүний цус тэдний судсаар гүйж байгаа цагт тэд Монгол улсын иргэн тул баян ядуу, гудамжны эсвэл гэр оронтой байх нь хамаагүй тэднийг төр засаг маань харж хамгаалах л үүрэгтэй.

** First published in Nomad Green