ОДООНООС ГАМНАХГҮЙ БОЛ 2020 ОНД МОНГОЛ УЛС ЦЭВЭР УСНЫ ХОМСДОЛД ОРНО

Badamgarav

 

Дэлхий нийтийг ундны усны хомсдол айлгаж байна. Өнөөдөр усны нөөцийн дутагдлаас болж дэлхийн 80 орчим улсын эдийн засаг хүндэрч, хүн ардынх нь амьжиргаа, эрүүл мэндэд ч таагүй нөлөөллөө үзүүлээд эхэлчихжээ. Монгол улсын хувьд газарзүйн байршлаараа усны гурван том хагалбарын заагт, харьцангуй өндөрлөг, Ази-Номхон далайн бүс нутгийн хамгийн хур тунадас багатай, хуурайшилт ихтэй хэсэгт оршдог. Усны нөөц нь нутаг дэвсгэрт жигд бус тархалттай, зарим бүс нутгийн усны чанар эрүүл ахуйн шаардлага хангадаггүй, мөн гол мөрний ус ихэнхдээ хүний нутаг руу хилээс гадагшаа урсдаг учраас усны нөөц багатай, хязгаарлагдмал оронд тооцогддог. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор гол мөрний жилийн дундаж урсацын 60 хувь нь хил даван гадагш  урсан, үлдсэн 40 хувь нь хөрсөнд нэвчиж, газрын доорхи усыг тэжээх буюу говийн нууруудад цутгадаг. Усны нөөцийн 83.7 хувийг нуур, 10.5 хувийг мөсөн гол, 5.8 хувийг голын ус тус тус эзэлнэ. Гадаргын усны нөөцийн 85 хувийг цэнгэг ус, түүний 93.6 хувийг Хөвсгөл нуурын ус эзэлнэ. Өнгөц харахад, газрын доорхи усны нөөц асар их боловч маш удаан хугацаанд нөхөн сэлбэгддэг учраас ашиглаж болох нөөцийн хэмжээ ихээхэн бага байдаг юм байна. Харин гадаргын  буюу голын ус нь богино хугацаанд сэлбэгдэн солигддог ажээ. Манай улс усны хэрэглээнийхээ бараг 90 хувийг газрын доорхи усаар хангадаг байна. Гэтэл газрын доорхи ус нь экологийн нэн эмзэг тогтоцтой, нөхөн сэргэх хугацаа нь хэдэн зуун жил үргэлжилдэг болохоор усыг нөхөн сэлбэгдэх хэмжээнээс нь хэтрүүлэн ашиглах ёсгүй юм байна. Тэгсэн атлаа дэлхий дээр Монгол шиг дулаан, угаалга, жорлондоо ундны цэвэр усаа ашигладаг тийм 「дампуурсан」 улс байдаггүй гэдэг. Тэр ч байтугай үйлдвэрт ашиглсан химийн хорт бодисын үлдэгдэл, шаар шавхрууг гол, мөрний усандаа шууд цутгадаг. Араа боддоггүй юм уу, арчаагүй ч юм уу? Нийслэлчүүдийн хувьд хамгийн үнэгүй юм одоогоор ус л байна, гэвч тун удахгүй нөгөөх алтаас нь ч хавьгүй үнэд хүрэх нь гарцаагүй. Судалгаагаар бол нийслэлчүүд 2020 он гэхэд цэвэр усны хомсдолд орох юм гэсэн. Энэ хугацаа их хол санагдаж байгаа байх л даа. Тэгвэл та өөртөө дараахь асуултыг тавиад үз дээ. Өнөөдрийн усны хэрэглээ, хүн амын өсөлт, нийслэлийн хүн амын нягтаршил, бүтээн босголт, үйлдвэржилт дээрээс нь уур амьсгалын өөрчлөлт нэмэрлэхэд 10 жил ч хүрэхгүй усаар дутагдаж эхэлвэл яах вэ? Улаанбаатарынхан бид жилд нийтдээ 77 сая шоо метр ус хэрэглэдэг. Өдөрт 212 мянган шоо метр гэнэ лээ. Тэгтэл нийслэлийн газар нутгийн доорхи усны түвшин сүүлийн жилүүдэд эрс буурч байгаа. Тэгэхээр 2020 он гэдэг судалгааны дүнд тийм ч найдах хэрэггүй юм. Усны мэргэжилтний тооцсоноор Улаанбаатарчуудын усны хэрэглээ 2010 он гэхэд өдөрт 74000 шоо метрээр өснө гэвэл 2020 онд 438000 болох аж. Тэгвэл нийслэлийн худгууд бүрэн хүчин чадлаараа ажиллахад өдөрт 300 мянган шоо метр ус түгээдэг. Дээрээс нь цэвэр усны гол нөөц болсон Туулын ай сав орчмын экосистем алдагдсанаас хатан ээжий маань урсаж ядан байгаа. Бусад жижиг гол, горхийн тухайд бүр ч ярилтгүй, хатаж ширгээд дуусч байгаа гэхэд хилсдэхгүй. Улсынхаа нийслэлд хүн ам нь төвлөрсөн хэрнээ тэдний дөнгөж 12 хувь нь л задгай буюу булаг шандны усаар ундаалдаг. Гэтэл энэ задгай усны 80 орчим хувь нь ундны усны эрүүл ахуйн шаардлага хангадаггүйг Мэргэжлийн хяналтын газрын шинжилгээгээр тогтоосон. Тиймээс нийслэлчүүд маань ядаж л өдөр тутмын хэрэглэгээгээ хязгаарлаж усны хэмнэлтийг өөрөөсөө эхлүүлэх хэрэгтэй юм. Харин төр засаг болоод салбарын байгууллага нь хаягдал усаа цэвэршүүлэн дахин ашиглах, гадаргын усаа тогтоох, хурын ус хураах зэргээр шийдвэртэй алхмуудыг хэрэгжүүлээсэй. Ингэснээр магадгүй усны асуудалгүйгээр 2025 онтой золгох ч юм бил үү. Нөгөөтэйгүүр нийслэл дэх үйл ажиллагаа нь усгүйгээр явагддаггүй угаах үйлдвэрүүд, саун, автомашин угаалгын төвүүд гэхчилэн газруудын үйлчилгээнд хяналт тавьж, наад зах нь усны тоолууртай болгон усыг үнэлэх ажлыг ийм  маягаар энгийнээс эхлэх хэрэгтэй. Ялангуяа солонгос эзэдтэй саун амралтын цогцолборуудад маш нарийн хяналт тавихгүй бол Монголын цэвэр усаар халаасаа дүүргэж аваад нэг л өдөр нутаг буцна. Бид усны нөөцөө барсаар л үлдэнэ. Гэх мэтээр бодууштай, цаг алдмааргүй арга хэмжээг авч хэрэгжүүлэхсэн дээ. Та дахин нэг бодоод үз дээ, нэг л мэдэхэд та бид уух усгүй болсон байвал яах вэ?

** First published in Nomad Green

 

Mongolia to Witness Water Shortage in 2020

Badamgarav
 (Translated by Naraandavaa | Proofread by Portnoy)

The world is afraid of water shortage. About 80 country have their economy in crisis due to water shortage and have negative influence to life and to health of people.
Mongolia located in the part of the Asia Pacific region with a lot of aridity and less rainfall. Its high plateau is the center of three big watershed. Water resource spreads not evenly in the territory and water in some area the hygiene quality is not good. Many rivers flow out of the country so the country is considered as a country of limited water resource.

According to the calculation of experts, 60 percent of annual average river flow go out of the country, left 40 percent is hatch to the ground and join to ground water, or streams to lakes in gobi. Of all water resources, 83.7 percent is lake, 10.5 perecnt is ice river, 5.8 percent is river water. 85 percent of surface water resource is pure water, 93.6 percent of surface water resource is water of Huvsgul lake.
Superficially we see the ground water resource is high but it takes a very long time to recover so the usable resource is just a small amount. The surface water or river water can be recovered in a short time. But ground water has very responsive ecological structure and recoverable duration which lasts for many centuries so it must not exceed over recoverable amount.

Meanwhile there is no other country like Mongolia where people consume pure water for heating, washing and sanitary. Even poisonous industrial waste and waste water is also poured to the river. Never thinking the result or just lighthearted?
For the metropolians, the cheapest thing is water but soon it will cost more than a piece of gold. According to the research, citizens of capital will face water shortage by 2020. This is many years from now and we have a lot of time, you think. Then you take a question for yourself: What can we do If we have water shortage within 10 years, along with our water consumption, growth of population, population density of capital city, reconstruction and industrialization, and in addition, the climate change?
We, citizens of Ulaanbaatar consume 77 cube/metre water in one year. 212 thousand cube/metre in a day. ground water level decreased rapidly in last years around UB. Thus we can not put hope on the research result of 2020. As considered by water experts if water consumption of UB will increase by 74000 cube/metre by 2010 then in 2020 it will reach 438000 cube metre. Wells of Ulaanbaatar distribute 300000 cube/ metre water in a day in its full capacity. Main resource of pure water – Tuul river’s ecosystem is broken and the queen mother is now flowing barely. For other small river the condition are even worse, some dried already.

Population is crowded in Ulaanbaatar but only 12 percent drink from well and mole or open water. 80 percent of this open water does not meet hygiene standards of drinking water as established by State Authority agency investigation.
So we should limited our daily water consumption and start the saving of water from yourself. Government and branch authority have to implement steps to clean dirty water and reuse it, calculate the ground water and accumulate rain water. So maybe we will welcome 2025 without water problem.

Otherwise we have to control the activity of car washing centers and sauna, washing factory, to start the activity to value the water by setting the water indicator. Especially sauna and holiday camp with Korean owner have to be controlled; if not they will return in one day with pull pocket of money earned from Mongolian pure water and we will stay without water recources. So forth we have to implement the activity urgently.

Please think once again what we can do if we have no water to drink at once?

** First published in Nomad Green